Хан-Уул
Мэдээлэл

“Халдвар авснаа мэдэлгүй хөдөө очиж, хүндэрвэл орон нутгийн эмнэлгүүд тусламж үзүүлэхэд бэрхшээлтэй”

Хөдөө орон нутагт зорчиж байгаа өрхийн хүүхдүүдээс шинжилгээ авна. Ингэхдээ нэг автомашинд зорчиж байгаа хүүхдүүдийн аль нэгээс нь /5-аас дээш насны/ түргэвчилсэн шинжилгээ авах талаар УОК-оос мэдээлсэн.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр “Зарим аймгууд 0-17 насны хүүхдүүдээс түргэвчилсэн шинжилгээ авч нэвтрүүлж байгаа. Ингэхэд халдвартай нь батлагдсан тохиолдол цөөнгүй байгаа гэх мэдээлэл өгсөн.

Иргэдийн хөдөлгөөн өнгөрсөн тавдугаар сараас ч илүүгээр ихсэх эрсдэл бий. Үүнийг дагаад баяр, наадмын дараа орон нутгийн нөхцөл байдал дахин хүндрэх магадлалтай.

Хүүхдүүдээс шинжилгээ авах нь тухайн гэр бүлийг өөрсдийг нь хамгаалах гээд байгаа асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир нь магадгүй халдвар авснаа мэдэхгүй орон нутагт очсон хойно далд хэлбэрээр байсан халдварын шинж тэмдэг хүндэрвэл орон нутгийн эмнэлгүүд тусламж үйлчилгээ үзүүлэхэд маш хүнд.

Нэгдсэн эмнэлгүүд нь хүртэл үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлж чадахгүй, хувийн эмнэлгүүд рүү шилжүүлж буй. Мөн орон нутагт эрчимт эмчилгээ мэргэжлийн эмч нар хүрэлцээгүй. Тухайлбал, Говь-Алтай аймагт эрчимт эмчилгээний хоёрхон эмч зогсоо зайгүй ээлжилж ажилладаг гэх мэт.

Нэгэнт төр засгаас урт хугацааны амралт олгож байгаа тул иргэд өөрсдөө хариуцлагатай байж, шинжилгээгээ өгөх гэр бүлээ халдвараас хамгаалах тал дээр анхаарах шаардлагатай” хэмээн ярив. Мөн сүүлийн үед авсан арга хэмжээний үр дүнд зөөврийн хүчилтөрөгчийн үйлдвэр орон нутагт очсон байна. Ялануяа баруун аймгийн алслагдмал аймгуудад зөөврийн хүчилтөрөгчийн үйлдвэрүүд очсон нь зөв арга хэмжээ болсон. Шинээр хүчилтөрөгчийн 13 бэсрэг үйлдвэр оруулж ирсэн” гэв.