Хан-Уул
Мэдээлэл

ЭРҮҮЛ ЧИЙРЭГ-ЭКО ХАН УУЛЧУУД ДЭД БАЙРТ ШАЛГАРЛАА.

2021 оны 06 дугаар сарын 02-ноос 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрүүдэд БТСУХ – ноос улс орон даяар зохион явуулсан “Дасгал хөдөлгөөн хийцгээе” идэвхтэй хөдөлгөөний сарын аяны  алхалт  гүйлт, дугуй уналтын дүн мэдээ гарлаа.   Энэхүү аянд Хан-Уул дүүргийн иргэд  аж ахуйн нэгж, албан байгууллагууд идэвхи санаачлагатай оролцож  эрүүл чийрэг, эко, спортлог дүүргээ  дахин нотлон  нийслэлийн хэмжээнд нэгдсэн дүнгээр II-байрт шалгарсан сайхан амжилтыг үзүүллээ . Аяны хүрээнд “Алхах гүйх, дугуй унах, Сельфи зургийн уралдаан, “Иогоор хичээллэе” цахим сургалт, ХБИ дунд “Шатрын тэмцээн” зэрэг 11 арга хэмжээг амжилттай зохион байгуулж давхардсан тоогоор 1083 байгууллагын  21.856 иргэдэд идэвхитэй хөдөлгөөний  дэмжих сарын аяныг сурталчилан таниулж өргөнөөр хамруулан 

  • Дугуйгаар –5320 км
  • Алхалт, гүйлтээр  – 9667 км     нийт  14987  км замыг  туулсан  байна.

Мөн дүүргийн хэмжээнд аяныг амжилттай зохион байгуулсан  Биеийн тамир, спортын хорооны арга зүйч Л.Сэлэнгэ шилдэг арга зүйчээр шалгарлаа.

Нийт аяны хүрээнд идэвхтэй оролцсон Хан-Уулчууд та бүхэндээ талархал илэрхийлж байна. 

ЭРҮҮЛ ЧИЙРЭГ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ

ЭКО ХАН-УУЛЧУУД УРАГШАА.