20 C
Ulaanbaatar
2021/07/24 [11:46:19]
Хан-Уул
Мэдээлэл

2021 ОНЫ 07 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН /№04/

Хан-Уул дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөний эхэнд дүүргийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн Шуурхай штабын үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний товч мэдээллийг танилцууллаа.

Дараа нь Засаг даргын орлогч А.Амартүвшин хариу арга хэмжээний багийн нөхцөл байдал, тулгамдаж буй шаардлагатай арга хэмжээний талаар танилцууллаа.

Коронавируст халдвар /ковид-19/-ын шинжилгээ, вакцинжуулалтын мэдээллийг дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Алтантуяа хамтарсан багийн хяналт шалгалтыг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 5346 иргэн, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, 2755 зөрчил илрүүлэн 2231 зөрчил арилгуулан ажилласан. Мөн голомтын эцсийн халдваргүйжүүлэлт, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийн мэдээллийг танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг даалгавар өглөө.

Гудамж талбайн хог хаягдалгүй байлгахад анхаарч, шуурхай арга хэмжээ авч ажиллах, үер ус, мал амьтны гоц халдварт өвчнөөс аюулаас урьдчилан сэргийлэх, нийт байгууллагууд 2021 оны эхний хагас жилийн тайлангаа Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх,  коронавируст халдварын улмаас хүн хүчний нөөц дутмаг байгаа тул нэмэлтээр албан хаагчдыг ажиллуулах  зэрэг үүрэг даалгавруудыг өгөв.