Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүрэгт 3 байршилд хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Дүүргийн иргэдийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний ногооны үнийн тогтвортой байдлыг хангах, гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл, чанарын шаардлага хангасан хүнсний ногоог дүүргийн иргэдэд хямд үнээр хүргэх зорилгоор Монгол ногооны өргөтгөсөн худалдааг 2021оны 08 дугаар сарын 16-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд дараах 4 байршилд зохион байгуулна.
✅1. ХУД 2-р хороо Ажилчдын алдар талбай /19-р хорооллын автобусны буудал/
✅2. ХУД 20-р хороо Мишээл экспо төв
✅3. ХУД 21- хороо Буянт-Ухаа спорт цогцолбор
Дээрх байршлуудад шинэ ургацын ногоог худалдан борлуулах хүсэлтэй ногоочид дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст хандана уу.