Хан-Уул
Тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 08 дугаар сарын 06-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Халуун асфальт бетон худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: ХУЗЗАОНӨААТҮГ/202106003

Хан-Уул зам засвар арчлалт ОНӨААТҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Халуун асфальт бетон худалдан авах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 он

Санхүүгийн тайлан шалгах жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 он

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2019, 2020/

Тендерийн хамт 2,107,150 /хоёр сая нэг зуун долоон мянга зуун тавин/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: Тендерийн нээлт хийснээс хойш 58 хоног дуустал хүчинтэй байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2021 оны 09 дугаар сарын 04-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 09 дугаар сарын 04-ны өдрийн 10 цаг 30 минутад Хан-Уул зам засвар арчлалт ОНӨААТҮГ-н 301 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Бетон арматурын байр,

3 давхар, 301 тоот  Утас: 77344503, 88128949