9 C
Ulaanbaatar
2021/09/19 [03:10:21]
Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар нар дүүргийн ӨЭМТ-дэд нэн шаардлагатай 400 сая төгрөгийн тоног төхөөрөмж олголоо

Жил ирэх тусам хүн амын тоо өсөн нэмэгдэж, шилжих хөдөлгөөн бий болж, ард иргэд төв суурин газрыг бараадах болсон. Энэ хэрээрээ эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэн ажилладаг өрхийн эрүүл мэндийн төвийн ачаалал ихсэж, ажлын байрны орон тоо, тоног төхөөрөмж, эмнэлгийн орчинд шаардагдах материаллаг баазын хэрэгцээ шаардлага ч бий болдог.

Ялангуяа цар тахлын халдвар буурахгүй байгаа энэ үед Өрхийн эрүүл мэндийн төвийн ачаалал ихэсэж , эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах иргэдийн тоо өмнөхөөсөө хэд дахин нэмэгдсэн энэ үед НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НИТх-ын төлөөлөгч Б.Мягмар нар ОНХС-ын хөрөнгө оруулалтаар дүүргийн ӨЭМТ-дэд нэн шаардлагатай 72 нэр төрлийн 400 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулан өглөө.

 Тухайлбал Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо гэхэд 6000 гаруй иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд тус өрхийн эмнэлэгт 70,9 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Мөн дүүргийн алслагдсан бүсэд хамаарах 9, 10, 12, 13, 14, 16, 21 дүгээр хорооны өрхийн эмнэлгийн эрхлэгч нарт тус бүрчлэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Тус өрхийн эмнэлгийн эмч, ажилчдаас эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж авах саналыг урьдчилан авч, өнөөдөр шийдвэрлэн өгсөнд өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилчид Нийслэлийн төлөөлөгчдөд талархал илэрхийлж, алслагдсан хороодын иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг шуурхай, тэгш хүртээмжтэй авахад томоохон дэмжлэг болсныг онцоллоо.

Нийт долоон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд лабораторийн тоног төхөөрөмж, шүдний бор машин, зүрхний дефибрилятор, шүдний бор маш биеийн жингийн индекс тодорхойлогч, холестрин хэмжиг, физик эмчилгээний тоног төхөөрөмж, өвчтөний ор, яаралтай тусламжийн тэргэнцэр, аппарат, компьютер тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл зэрэг багтсан.