Хан-Уул
Тендерийн урилга

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нэг цэгийн төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо/ нийлүүлэх

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 09 дүгээр сарын 03ы өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нэг цэгийн төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо/ нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ХНХЯ/202101026

          Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нэг цэгийн төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо/ нийлүүлэх эрх бүхий тендерт оролцогчдоос тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

          Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

           Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 он

Борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь: Сүүлийн 2 жил /2019, 2020/ тус бүрийн борлуулалтын орлого нь тухайн багцын төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх.

            Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн багцын төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

Санхүүгийн тайлан шалгах жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 он

Санхүүгийн тайланг цахим системээр дамжуулан Сангийн яамны мэдээллийн сангаас тендерт оролцогчдын сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг давхар шалгана.

             Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2019, 2020/-ийн аль нэгд нэг удаа тухайн багцын төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй, тухайн багцын тоног төхөөрөмжтэй ижил төстэй бараа нийлүүлсэн ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Тендерийн хамт  багц-1 615,600 /зургаан зуун арван таван мянга зургаан зуу/ төгрөг багц-3 153,454 /нэг зуун тавин гурван мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: Тендерийн нээлт хийснээс хойш 58 хоног дуустал хүчинтэй байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011