-10.9 C
Ulaanbaatar
2021/12/08 [05:32:13]
Хан-Уул
Тендерийн урилга

Хан-Уул дүүргийн нийтийн зориулалттай орон сууцны засвар /2, 19 дүгээр хороо/ ажил

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо : 2021 оны 09 дугаар сарын 07

Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн нийтийн зориулалттай орон сууцны засвар /2, 19 дүгээр хороо/ ажил

Нээлттэй тендер шалгаруулалтын ялгагдах дугаар нь: ХУДХААА/202101011

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүргийн нийтийн зориулалттай орон сууцны засвар /2, 19 дүгээр хороо/ ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2019, 2020/ онуудын дундаж борлуулалтын орлого 100,000,000 / нэг зуун сая/ -аас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30%-аас багагүй байна.
  • Санхүүгийн тайлан шалгах жилийн тоо: Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны мэдээллийн сангаас тендерт оролцогчдын сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг давхар шалгана.
  • Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: /2019, 2020/ оны аль нэг жилд 100,000,000 / нэг зуун сая/ -аас багагүй үнийн дүнтэй орон сууцны засварын ажил хийсэн байна.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:

  • БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил

/Барилга хот байгуулалтын яамнаас олгодог дүйцэхүйц болон дээш үзүүлэттэй тусгай зөвшөөрөлтэй байж болно./

– Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.

– Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол эрх бүхий байгууллагын хугацааг сунгасан тухай шийдвэрийг ирүүлнэ.

Тендерийн хамт 2 600 000 /хоёр сая зургаан зуун мянга / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: Тендерийн нээлт болсон өдрөөс хойш 58 хоног дуустал хүчинтэй байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011