9 C
Ulaanbaatar
2021/09/19 [04:47:53]
Хан-Уул
Тендерийн урилга

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн сантехникийн засвар үйлчилгээ /ХУД/ хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендерийн урилга

Огноо: 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн сантехникийн засвар үйлчилгээ /ХУД/ хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Дугаар: НХААГ/202104322

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн сантехникийн засвар үйлчилгээ /ХУД/ хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил 2019, 2020 онуудын дундаж борлуулалтын орлого нь 60,000,000 /жаран сая/ төгрөгөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.

Санхүүгийн тайлан шалгуулах жилийн тоо: Сүүлийн 2 жил /2019, 2020 он/-ийн эцсийн санхүүгийн тайланг шалгуулна.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил 2019, 2020 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа 60,000,000 /жаран сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй сантехникийн засварын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Зураг төсөл боловсруулах байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

  • ЗТ-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл
  • ЗТ-11.3 Барилга байгууламжийн засварын ажлын төсөв

Угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:

  • БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж гадна салбар шугам сүлжээний угсралт

/Барилга хот байгуулалтын яамнаас олгодог дүйцэхүйц болон дээш үзүүлэлттэй тусгай зөвшөөрөлтэй байж болно. /

Тендерийн хамт 1,973,000 /нэг сая есөн зуун далан гурван мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Хүчинтэй байх хугацаа: Тендер нээсэн өдрөөс хойш 58 хоногийг дуустал хүчинтэй байна. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn