Хан-Уул
Тендерийн урилга

Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хороо, эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил /Төвийн бүс/

Тендерийн урилга

Огноо: 2021 оны 09 дүгээр сарын 09ий өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хороо, эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил /Төвийн бүс/

ДУГААР: ХУДХААА/202109073

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан-Уул дүүргийн Хороо эрүүл мэндийн төвийн цогцолбор барилга /Төвийн бүс/ ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь 2.500.000.000₮ багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.

Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсвийн 50%-с багагүй үнийн дүнтэй улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр ижил төстэй барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж улсын комисс хүлээж авсан туршлагатай байх шаардлагатай.

1.Зураг төсөл боловсруулах байгууллага нь:

Барилга хот байгуулалтын яамны

ЗТ-2.1. Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл

– ЗТ-6.2. Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн систем, хөргөх байгууламжийн гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

– ЗТ-6.3. Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

– ЗТ-6.4. Барилга байгууламжийн дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл

– ЗТ-8.1. Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөл

  1. Ажил гүйцэтгэх байгууллага нь:

Барилга хот байгуулалтын яамны

– БА-4.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

– БА-6.2. Барилгын барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт,

– БА-6.3. Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт,

– БА-6.4. Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт,

– БА-8.1. Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил.

Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь: 26.000.000 /хорин зургаан сая/ төгрөг

Хүчинтэй байх хугацаа: 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2021 оны 10 дугаар сарын 11ий өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг цахим хэлбэрээр тендерийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn