9 C
Ulaanbaatar
2021/09/19 [03:14:36]
Хан-Уул
Тендерийн урилга

Буянт-Ухаа цогцолбор сургуулийг дулаанаар хангаж буй 150 мм голчтой дулааны шугамыг шинэчлэх

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2021 оны 09 дүгээр сарын 10

             Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Буянт-Ухаа цогцолбор сургуулийг дулаанаар хангаж буй 150 мм голчтой дулааны шугамыг шинэчлэх”-ийг гүйцэтгэх тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Төслийн дугаар:ХУДХААА/202109066

             Үнийн санал ирүүлэх дээвэр засварын ажлын зураг, төсөв хавсаргасан болно.

             Үнийн саналыг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр ирүүлнэ.

             Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минут-д нээнэ.

             Тендер хүлээн авах этгээд: Тендерийн материалыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгийг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ.

             Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга) төгрөгийг www.tender.gov.mn–ээр банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлнө.

             Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,

Иргэдэд үйлчлэх төв байр,  6 давхарт 606 тоот,

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба

утас: 70009011

www.tender.gov.mn    ,  www.khanuul.mn  ,  www.khanuul.procurement.gov.mn