9 C
Ulaanbaatar
2021/09/19 [04:30:43]
Хан-Уул
Тендерийн урилга

“Усан спорт сургалтын төвийг дулаанаар хангаж буй 150 мм голчтой дулааны шугамыг шинэчлэх”

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА     

Огноо: 2021 оны 09 дүгээр сарын 10

Хан–Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Усан спорт сургалтын төвийг дулаанаар хангаж буй 150 мм голчтой дулааны шугамыг шинэчлэх”-ийг гүйцэтгэх тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Төслийн дугаар:ХУДХААА/202109065

Үнийн санал ирүүлэх дээвэр засварын ажлын зураг, төсөв хавсаргасан болно.

Үнийн саналыг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минут-д нээнэ.

Тендер хүлээн авах этгээд: Тендерийн материалыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгийг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ.

Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга) төгрөгийг www.tender.gov.mn–ээр банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлнө.

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,

Иргэдэд үйлчлэх төв байр,  6 давхарт 606 тоот,

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба

утас: 70009011

www.tender.gov.mn    ,  www.khanuul.mn  ,  www.khanuul.procurement.gov.mn