9 C
Ulaanbaatar
2021/09/19 [04:14:14]
Хан-Уул
Тендерийн урилга

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн цахим хуралдаан зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүд

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА                              

Огноо: 2021 оны 09 дугаар сарын 13

Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн цахим хуралдаан зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүд

Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202109077

        Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн цахим хуралдаан зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүд ажлын тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

        Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон Туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2019, 2020 он/-ийн борлуулалтын дундаж 50 000 000 /тавин сая/ төгрөгөөс багагүй байх.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2019, 2020 он/

Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн /2019, 2020 он/ аль нэг жилд нэг удаа 50 000 000 /тавин сая төгрөгөөс багагүй ижил төстэй тоног төхөөрөмжүүд нийлүүлсэн байх.

Шаардлагатай тусгай зөвшөөрөл: шаардахгүй. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Үнийн саналыг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09:00 минут–аас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09:30 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 6 давхарт 606 тоот, утас: 70009011