Хан-Уул
Тендерийн урилга

Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 200 ортой цэцэрлэгийн барилгын ажил /Нисэхийн бүс/

Тендерийн урилга

Огноо: 2021 оны 09 дүгээр сарын 14ий өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 200 ортой цэцэрлэгийн барилгын ажил /Нисэхийн бүс/

ДУГААР: ХУДХААА/202101002

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 200 ортой цэцэрлэгийн барилгын ажил /Нисэхийн бүс/

 ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь: 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөг

Хүчинтэй байх хугацаа: 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2021 оны 10 дугаар сарын 14ий өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг цахим хэлбэрээр тендерийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn