9 C
Ulaanbaatar
2021/09/19 [02:55:19]
Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн хэмжээнд “Залуусаа дэмжье” аян зохион байгуулагдаж байна

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж албан байгууллагуудын дунд 10 сая төгрөгийн шагналын сантай “Залуусаа дэмжье” аяныг зохион байгуулж байна.Тус аянд оролцохын тулд аж ахуйн нэгж албан байгууллагууд залуу албан хаагчид болон залуу үйлчлүүлэгчдэд хандсан ээлтэй шийдвэр гарган түүнийгээ хэрэгжүүлсэн байх шаардлагатай юм.
Аян 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрүүдэд үргэлжилж байгаа бөгөөд хамгийн бодитой шийдвэр гарган хэрэгжүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудыг урамшуулан хамтран ажиллах юм.
Иймд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг тус аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Хан-Уул дүүргийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл