9 C
Ulaanbaatar
2021/09/19 [04:41:49]
Хан-Уул
Мэдээлэл

“Эрүүл-Эко дүүрэг”-ийн залуучуудыг дугуйгаар ажилдаа ирхийг уриалж, дугуйн зогсоол байгууллаа


Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын А/440 дүгээр захирамжийн дагуу “ Залуусаа дэмжье” сарын аяныг зохион байгуулах шийдвэр гарсантай холбогдуулан Биеийн тамир спортын хорооноос санаачлан дэлхий нийтийг хамарсан цар тахалын үед залуучуудын эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, замын түгжрэлийн нягтралшил их энэ үед ажилдаа унадаг дугуйгаар ирэх, очихыг уриалан бэрхшээлийг багасгах, шийдэл болгох зорилгоор байгууллагын гадна талбайд “Унадаг дугуйн зогсоол” 10 ширхэг дугуйн зогсоол байгуулан Эко дүүргийн Эрүүл залуучуудыг ажилдаа дугуйгаар ирхийг уриаллаа.
Энэхүү ажлын хүрээнд тус дүүргийн хэмжээнд одоо ашиглагдаж байгаа дугуйн замын судалгааг гарган цаашид хийгдэх боломжтой дугуйн замын маршрутын саналыг гаргаж байна.
Дүүргийн хэмжээнд “Дугуйн зогсоол”-ыг олноор байгуулсанаар дугуйтай зорчигчдын тоо нэмэгдэж түгжрэлийг сааруулж дугуйн спортоор хичээллэгчдийн тоо нэмэгдэн халдварт бус өвчнөөр өвчлөгсөдийн тоо буурах зэрэг олон ач холбогдолтой юм.
Иймд дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгж байгууллага бүрийг “Дугуйн зогсоол” байгуулж ЭКО Хан-Уул дүүргийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
“Залуусаа дэмжье” сарын аян дүүргийн хэмжээнд үргэлжилж байна