-20 C
Ulaanbaatar
2021/12/08 [06:41:00]
Хан-Уул
Мэдээлэл

Иргэдийг түр ажлын байраар хангаж өрхийн орлогыг нэмэгдүүллээ.

Иргэдийг түр ажлын байраар хангах орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор нийтийг хамарсан ажил  арга хэмжээнд хамруулан “Эко-Ногоон бүлэг”-ийн 24 иргэнийг 2-р хорооны нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах, хог хаягдалгүй байлгах, 14-р хорооны  үерийн далан суваг онгойлгож үер усны аюулаас сэргийлэх, гуу жалганд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх  ажилд Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдсан өрхийн ажилгүй 18 иргэнийг хамруулан ажиллуулж байна. Үр дүнд нь 42 иргэн буюу ард нь байгаа  42 өрхийн орлого зохих хэмжээгээр нэмэгдэж амьжиргаанд  нь нэмэр болж байна.