-10.9 C
Ulaanbaatar
2021/12/08 [05:27:27]
Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул Эко дүүргийн үлгэр жишээ өрх Д.Дүнжиймаагийнх хашаандаа ногоон байгууламж болгон тохижуулж, хашаа, гудамжаа цэвэр цэмцгэр эко орчин бий болгож, тохилог амьдрахыг уриаллаа

Хүн амьдарч буй орчноо цэвэр, цэмцгэр байлгах нь айл гэрийн соёл билээ. Нийслэл хотын иргэдийн 60 хувь нь хашаа байшинд амьдардаг ч орчноо ногоон болгож тухтай амьдарч байгаа айл олон. Тэдний нэг болох хашаагаа өөрсдийнхөөрөө тохижуулан, ногоон байгууламж бий болгон тухтай амьдарч байгаа Эко дүүргийн үлгэр жишээ өрх болох Д.Дүнжиймаагийнх Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороонд амьдардаг.
Анх 2016 онд өөрийн хоббигоороо хашааны өнцөг булан бүрт жимсний мод тарьж, хашаагаа тохижуулах ажлыг тасралтгүй хийсээр өнөөдрийн Эко дүүргийн “Эко өрх”-ийн нэгээр нэрлэгдээд байгаа юм.
Хашаандаа модтой бас устай орчинг бий болгох үүднээс жижиг бассейн, усан оргилуур хийж өөрсдийнхөөрөө тохижуулан, ногоон байгууламж бий болгосон Д.Дүнжиймаа Эко дүүргийнхээ иргэдийг хашаа, гудамжаа цэвэр цэмцгэр эко орчин бий болгож, тохилог амьдрахыг уриаллаа.