Хан-Уул
Тендерийн урилга

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА 

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА                                                                   Огноо: 2021 оны 09 дугаар сарын 16

Тендер шалгаруулалтын нэр: Авто самосволоор авто замын далан суурийн материал тээвэрлэх ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ХУЗЗАОНӨААТҮГ/202108008

Хан-Уул зам засвар арчлалт ОНӨААТҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос 

Авто самосволоор авто замын далан суурийн материал тээвэрлэх ажил”-ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.

 Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянга) төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

  • Сүүлийн 1 жилийн /2020 он/ хугацаанд дор хаяж нэг удаа  

            30,000,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил хийсэн байна.

  • Харилцагч банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх тухай харилцагч банкны тодорхойлолт
  • Харъяа Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт
  • Шүүхийн төрөлжсөн архивын газраас лавлагаа авч цахимаар илгээх

Тендерийг 2021 оны 09 дугаар сарын 22-ний өдрийн 10.00 цаг–аас өмнө цахим системээр илгээнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021  оны 09 дугаар сарын 22-ны өдрийн 10.30 минут -т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Бетон арматурын байр, 3 давхарт 301 тоот, утас: 77344503, 88126021