Хан-Уул
Мэдээлэл

Уян хатан цагийн нөхцөл бололцоог бүрдүүлэн ажиллаж байна зорилтот бүлгийн иргэдийг түр ажлын байраар хангаж байна

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдсан өрхийн хөдөлмөрийн насны ажилгүй иргэн, хүүхдээ харж буй ээж зэрэг ажилгүй 2 иргэн 8-р хорооны орон нутгийн хөрөнгөөр бүтээн байгуулагдсан цэцэрлэгт хүрээлэнг харж хамгаалах, цэвэрлэгээ тохижилтын ажлыг хариуцуулан өдрийн уян хатан цагийн нөхцөлтэйгээр ажиллаж байна. 

Цаашид хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдсан өрхийн хөдөлмөрийн насны иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдээ харж буй эхчүүдийг бүлгийн зохион байгуулалтанд оруулж нийтийг хамарсан ажлын хүрээнд ажлын уян хатан цагийн нөхцөлтэйгээр / өдөрт 2-4 цаг/ түр ажлын байраар хангаж ажиллана.