Хан-Уул
Мэдээлэл

“Хүүхэд хамгаалагч” төсөл хэрэгжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс , Цагдаагийн 1,2-р дугаар хэлтсүүд хамтран Цэрэг, Цагдаа ,Боловсролын байгууллагаас тэтгэвэрт гарсан 19 ахмад мэргэжилтнүүдтэй гэрээ байгуулан  хороо бүрд нэг ахмад мэргэжилтнийг хүүхдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилгоор “Хүүхэд хамгаалагч” төслийг 2021 оны 07 сарын 01 өдрөөс  хэрэгжүүлэн ажиллаж  байна.