Хан-Уул
Тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2021 оны 09 дүгээр сарын 17

             Хан–Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Нийслэлийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн дулааны шугам, сүлжээг засварлахад шаардлагатай тоног төхөөрмж, сэлбэг худалдан авах”-ыг гүйцэтгэх тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

             Үнийн санал ирүүлэх техникийн тодорхойлолтыг хавсаргасан болно.

             Үнийн саналыг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр ирүүлнэ.

             Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минут-д нээнэ.

             Тендер хүлээн авах этгээд: Тендерийн материалыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгийг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ.

             Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга) төгрөгийг www.tender.gov.mn–ээр банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлнө.

             Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,

Иргэдэд үйлчлэх төв байр,  6 давхарт 606 тоот,

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба

утас: 70009011

www.tender.gov.mn    ,  www.khanuul.mn  ,  www.khanuul.procurement.gov.mn