4 C
Ulaanbaatar
2021/10/23 [01:08:09]
Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд 940 хүүхдийн ортой 4 цэцэрлэг ашиглалтад орно

/2021.09.22/-ны өдөр Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 4 дүгээр хороонд 200 ортой хүүхдийн цэцэрлэг барих барилгын шав өнөөдөр тавигдлаа. Шинэ цэцэрлэгийн барилгыг “Тэргүүн констракшн” ХХК 2022 оны III улиралд ашиглалтад оруулахаар гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Дүүргийн хүн амын төвлөрөл ихтэй бүс болох Яармагийн 4 дүгээр хороонд Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн шинэ өргөтгөлийг 400 хүүхдийн суудалтай, урлаг спортын заалтай, загварын БАГА сургууль, 100 хүүхдийн ортой цэцэрлэгийг 2022 онд ашиглалтад оруулахаар барилга угсралтын ажил эхэлсэн.

Мөн тус хорооны нутаг дэвсгэрт 100 хүүхдийн ортой 145 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, 240 хүүхдийн ортой 12 дугаар цэцэрлэгийн өргөтгөлүүд тун удахгүй ашиглалтад орж, хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн болоод байна. Хан-Уул дүүргийн хэмжээнд 2021-2022 онд 12 цэцэрлэг, 9 сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөгдөж, барилга угсралтын ажил үе шаттайгаар үргэлжилж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар