4 C
Ulaanbaatar
2021/10/23 [01:12:51]
Хан-Уул
Тендерийн урилга

Камержуулалтын ажил (ХУД 10 хороо)

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Камержуулалтын ажил (ХУД, 10 дугаар хороо)

Дугаар: НХААГ/202107508

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь: 300,000 /гурван зуун мянга/ төгрөг

Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа байх хугацаа: Нээлт болсон өдрөөс хойш 58 хоног дуустал хүчинтэй.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна

Тендерийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn