Хан-Уул
Тендерийн урилга

Хорооны байр худалдан авах (Төвийн бүс 2)

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хорооны байр худалдан авах (Төвийн бүс 2)

Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202109070/

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн баталгаа нь 10,000,000 (арван сая) төгрөг байна.

Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа байх хугацаа: Нээлт болсон өдрөөс хойш 58 хоног дуустал хүчинтэй.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

 www.tender.gov.mn    ,  www.khanuul.mn  ,  www.khanuul.procurement.gov.mn