Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль орчин үеийн стандартад нийцсэн шинэ спорт заалтай боллоо

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 15 дугаар сургууль шинэ спортын заалтай болж, улсын комисс хүлээн авлаа. Шинэ спорт заалны барилгын гүйцэтгэгчээр Дуутын нуруу ХХК, Юу Зэт эрдэнэ ХХК-ийн түншлэл ажиллаж хугацаандаа хүлээлгэн өглөө.

Шинэ спорт заалттай болсноор тус сургуулийн сурагчид хичээлийн бус цагаар секц дугуйланд хичээллэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой боллоо. 

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар