4 C
Ulaanbaatar
2021/10/22 [23:45:36]
Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

“Нээлттэй хаалганы нэг сар” өдөрлөг Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна

Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил, тод болгох, өвөлжилтийн бэлтгэл хангах зорилтын хүрээнд “Нээлттэй хаалганы нэг сар” өдөрлөг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн /08:00-17:00 цагийн хооронд өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

Өдөрлөгт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналтын хэлтэс Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс Нийгмийн хөгжлийн хэлтэс Цэргийн штаб, Хууль зүйн тасаг Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба зэрэг нийт 10 хэлтэс, албадын 29 албан хаагч байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлан, иргэддээ үйлчилж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар