Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн сургууль, цэцэрлэгүүдийн багш, ажилтнуудыг Хан-Уул дүүргийн дээд шагнал “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшууллаа

Орчин цагийн боловсролын байгууллага үүсэн хөгжсөний 100 жилийн ой, Дэлхийн багш нарын 55 дахь өдөр, Монголын багш нарын 27 дахь өдрийг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийн багш, ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагнаж, урамшууллаа.

Шагналыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Г.Батсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр нар гардууллаа.

Төрийн дээд “Алтан гадас одон”-оор 2, “Ардын боловсролын тэргүүний ажилтан”-аар 31, “Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан”-аар 2, “Санхүү, банкны тэргүүний ажилтан”-аар 3, Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний “Тэргүүний ажилтан”-аар 4, Салбарын Жуух бичгээр 29, Нийслэлийн Боловсролын газрын “Ахлах багш” тэмдгээр 2, Нийслэлийн Боловсролын “Шилдэг ажилтан” тэмдгээр 1, Нийслэлийн боловсролын газрын “Хүндэт тэмдэг”-ээр 1 нийт 75 багш, ажилтнууд төрийн дээд одон медаль, салбарын шагналаар тус тус шагнагдлаа. Мөн энэ өдөр Хан-Уул дүүргийн дээд шагнал “Хүндэт тэмдэг”-ээр 48 багш, ажилтан, албан хаагчид шагнагдаж, хамгийн анхны дүүргийн дээд шагналын эзэд боллоо. Та бүхэндээ эрүүл энх, саруул сайхныг хүсье. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар