4 C
Ulaanbaatar
2021/10/22 [23:36:50]
Хан-Уул
Мэдээлэл

Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо /2021.10.13/

 Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 13-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус хурлаар Засаг даргын 2021-2024 онуудад хэрэгжүүлэх Зөв хүүхэд зөв ирээдүй дэд хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, гал тогооны хэрэгсэл, тоглоомуудаар хангах төслүүдийг тус хөтөлбөрөөс санхүүжүүлэх, түүнчлэн Ковид-19 халдварын тохиолдол буурахгүй байгаатай холбоотой “Цахим эмч төв байгуулах” төслийг хэрэгжүүлэхээр тус тус  шийдвэрлэлээ. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд сайжруулсан түлшний цэгүүдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, зарим хороодод шаардлагатай түлшний цэгүүдийг нэмэх талаар холбогдох хэлтэс, албадад үүрэг чиглэл өглөө.