4 C
Ulaanbaatar
2021/10/22 [23:02:00]
Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн тогооч нарт “Хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл хооллолт” сэдвээр сургалт зохион байгууллаа

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль, Засгийн газрын 2021 оны “Үдийн хоолны норматив тогтоох тухай” 237 дугаар тогтоол, “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл хооллолт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

  • Сургалтад дүүргийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн 55 тогооч хамрагдаж хөдөлмөрийн аюулгүй байдал, хүүхдийн насны онцлогт тохирсон хоолны илчлэг, шимт бодисын хэмжээг хэрхэн зөв тооцоолох талаар мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ.
  • Мөн сургалтаар хүүхдийн үдийн хоолноос хоногт авах шим тэжээлт хоол, зууш, цайг хэрхэн бэлтгэх, хоолны цэс- жор технологи боловсруулах арга зүй, хүүхдийн хооллох дур хүслийг хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвлөмж өгч, тогоочдын асуултанд хариуллаа.
  • Сургууль, цэцэрлэгт мэргэжлийн хоол зүйч ажиллуулах шаардлагтай байгааг тогооч нар сургалтын явцад хэлж байлаа.
  • Хамтран ажилласан Хүнсний технологийн политехник коллежийн багш нарт талархсанаа илэрхийлье.