Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас  байгууллагын ажилтан албан хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх ажлын хүрээнд “Барилгын хөгжлийн төв”-тэй хамтран Төсөвчний анхан шатны сургалт зохион байгууллаа.

Сургалтад тус газрын Дулаан хангамжийн инженер З.Дагдан, Б.Ариун-Эрдэнэ, Хяналт тооцооны инженер Б.Оюунболд, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-6 Хэсгийн инженер Ч.Доржпүрэв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 Ахлах инженер А.Даваахүү, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-4 Ахлах инженер Г.Сүхжаргал нар хамрагдаж амжиллтай төгсөн гэрчилгээгээ гардан авлаа.Arslan.mnArslan.mn