-20 C
Ulaanbaatar
2021/12/08 [06:22:04]
Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хан-Уул дүүрэгт хоёрдугаар ээлжийн цэрэг татлага Ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль дээр явагдаж байна

Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Энэ тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулан явуулдаг уламжлалтай.

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг 2021 оны 10 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ ажлын хүрээнд Хан–Уул дүүргийн 2 дугаар ээлжийн Цэрэг татлага дүүргийн Ерөнхий боловсролын 34-р сургууль дээр 8:00 цагаас эхлэн явагдаж байна.

Цар тахалтай холбоотойгоор цэрэг татлагын байрыг тусгайлан бэлтгэж УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллаж байна. Энэ жилийн цэрэг татлагын онцлог нь шинэчлэн батлагдсан цэргийн албаны тухай хуулинд ээлжит цэрэг татлагаас оюутныг түр чөлөөлөх заалт байхгүй тул зарлан дуудах мэдэгдэл авсан их, дээд сургуулийн оюутан цэрэг татлагаар орно.

Хан-Уул дүүргийн Цэрэг татлагын товчоо 2021 оны 10 дугаар сарын 21-24-ний хооронд дүүргийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль дээр байрлан ажиллана. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж, хугацаат цэргийн албандаа идэвхтэй хамрагдана уу.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ