-20 C
Ulaanbaatar
2021/12/08 [06:35:29]
Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Зорилтот бүлгийн зургаан өрх өргөө цагаан гэртэй боллоо

 Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийнхээ зорилтот бүлгийн 6 өрхөд иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэр олгох “Батламж”-ийг гардуулан өглөө.
Тухайлбал дүүргийнхээ эрсдэлт нөхцөлд амьдарч буй өрхүүдийн дундаас бага насны олон хүүхдүүдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон цар тахлын үед албан үүргээ гүйцэтгэж явахад гэр нь галд өртсөн албан хаагч, бага насны олон хүүхэдтэй залуу гэр бүл зэрэг зургаан өрхийн амьдралын нөхцөл байдлыг үндэслэн өргөө цагаан гэртэй болголоо.
Энэ үеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хүйтний сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед зургаан өрхийг өөрийн гэсэн гэртэй болгож байгаадаа баяртай байна. Өргөө цагаан гэртээ өнөр олуулаа аз жаргалтай сайхан амьдраарай” хэмээлээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.