-20 C
Ulaanbaatar
2021/12/08 [06:05:34]
Хан-Уул
Тендерийн урилга

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил /ХУД, 13 дугаар хороо/

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр

               Нээлттэй тендер шалгаруулалтын нэр болон ялгагдах дугаар: Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил /ХУД, 13 дугаар хороо/Дугаар: ХУДХААА/202109064

             Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил /ХУД, 13 дугаар хороо/-ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

             Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил 2019, 2020 онуудын борлуулалтын орлого аль нэг жилд 20,000,000 /хорин сая / төгрөгнөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30%-иас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 оны санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд  цахим системээр дамжуулан Сангийн яамны мэдээллийн сангаас тендерт оролцогчдын сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг шалгана.

Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: “шаардлагагүй”.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил /2019, 2020/-ийн аль нэг жилд ядаж нэг удаа 20,000,000 /хорин сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

 Зураг төсөл боловсруулах байгууллага нь:

Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:

1.2.1-т заасан 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл эсвэл

ЗТ-8.1 Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилж, өндөршилтийн зураг төсөв

1.2.6 Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв эсвэл

ЗТ-11.3 Барилга байгууламжийн засварын ажлын төсөв

Ажил гүйцэтгэх байгууллага нь:

Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:

2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл,орчны тохижилт эсвэл

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил.

– Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.

– Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол эрх бүхий байгууллагын хугацааг сунгасан тухай шийдвэрийг ирүүлнэ.

– Тусгай зөвшөөрлийг хавсралт болон гэрээний хамт ирүүлнэ.

-Тусгай зөвшөөрлийн хавсралт болон гэрээг ирүүлээгүй нь тендерээс татгалзах үндэслэл болно

Тендерийн хамт 425,000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: 2022 оны 1 дүгээр сарын 27-ний өдрийг дуустал хүчинтэй байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минут-аас аас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минут-д нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn