-20 C
Ulaanbaatar
2021/12/08 [06:23:48]
Хан-Уул
Тендерийн урилга

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2021 оны 11 дүгээр сарын 09

Тендер шалгаруулалтын нэр: Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.

Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202104053

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчоос тус дүүргийн нийгмийн халамжийн зорилтот бүлгийн өрхийн гишүүн-иргэнд “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага сонгон шалгаруулах” тендерт оролцох тухай санал ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна. Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ

     Багцын дугаар

Багцын нэр төрөл, хамаарагдах газарзүйн байршил.

/Үйл ажиллагаа явуулдаг ажлын байр/

Багц-7

Гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглах байранд байршуулах /1, 2, 3, 4, 5, 6, 11, 15, 17, 18, 19, 20-р хороо /

Тендерийг 2021 оны 11 дүгээр сарын 17ны өдрийн 10.00 цагаас өмнө Цахим худалдан авах ажиллагааны систем ( www.tender.gov.mn )-д өөрийн аж ахуйн нэгжийн цахим гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу эрх тооцохгүй.

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Чингисийн өргөн чөлөө Худалдан авах ажиллагааны алба, Утас-70009011