Хан-Уул
Тендерийн урилга

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй хүүхдийн тоглоомын талбай /ХУД 19 дүгээр хороо/

ГЭРЭЭ ШУУД БАЙГУУЛАХ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй хүүхдийн тоглоомын талбай /ХУД 19 дүгээр хороо/

Дугаар: НХААГ/202107507

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй хүүхдийн тоглоомын талбай /ХУД 19 дүгээр хороо/”-ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2019, 2020/ онуудын дундаж борлуулалтын орлого 15,000,000 төгрөгөөс багагүй байна.

Санхүүгийн тайлан шалгуулах жилийн тоо: Сүүлийн 2 жил /2019, 2020 он/-ийн эцсийн санхүүгийн тайланг шалгуулна.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: /2019, 2020/ оны аль нэг жилд 15,000,000-аас багагүй үнийн дүнтэй тохижилтын ажил хийсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Зураг төсөл боловсруулах байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

  • ЗТ-8.1 Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөл
  • ЗТ-11.1 Барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл,төсөв

Угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

  • Барилга хот байгуулалтын яамнаас олгодог: БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил Барилга хот байгуулалтын яамнаас олгодог дүйцэхүйц болон дээш үзүүлэлттэй тусгай зөвшөөрөлтэй байж болно/

Тендерийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011, Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn