-20 C
Ulaanbaatar
2021/12/08 [06:07:19]
Хан-Уул
Тендерийн урилга Худалдан авах ажиллагааны алба

Тендерийн урилга

Огноо: 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хорооны байр худалдан авах (Төвийн бүс 1)

Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202109069/

          Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хорооны байр худалдан авах (Төвийн бүс 1) тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

          Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилд 2018, 2019, 2020 оны борлуулалтын орлого нийлбэр 300,000,000 (дөрвөн зуун сая) байна
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: шаардлагагүй.
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2021 оны санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны мэдээллийн сангаас тендерт оролцогчдын сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг давхар шалгана.
  • Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2019, 2020/-ийн ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн бол давуу тал болно.

Тендерийн баталгаа нь 10,000,000 (арван сая) төгрөг байна.

Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа байх хугацаа: Нээлт болсон өдрөөс хойш 58 хоног дуустал хүчинтэй.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

www.tender.gov.mn    ,  www.khanuul.mn  ,  www.khanuul.procurement.gov.mn