Хан-Уул
Тендерийн урилга

Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 200 ортой цэцэрлэгийн барилгын ажил /Нисэхийн бүс/

Тендерийн урилга

Огноо: 2021 оны 11 дүгээр сарын 16ы өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 200 ортой цэцэрлэгийн барилгын ажил /Нисэхийн бүс/

ДУГААР: ХУДХААА/202101002

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 200 ортой цэцэрлэгийн барилгын ажил /Нисэхийн бүс/

 ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь 1 000 000 000 төгрөгөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.

Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа 1 000 000 000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх шаардлагатай.

Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь: 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөг

Хүчинтэй байх хугацаа: 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2021 оны 12 дугаар сарын 16ы өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг цахим хэлбэрээр тендерийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn