-20 C
Ulaanbaatar
2021/12/08 [05:59:12]
Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүрэгт хуучин хувцас, гутлаа зорилтот бүлгийн иргэдэд хандивлах 3 цэг ажиллуулж байна

Иргэд хуучин гутал, хувцсаа ихэвчлэн шатаах эсвэл хогийн цэг дээр хаядаг. Гэтэл энэ нь нийслэлийн жилийн нийт хог хаягдлын 15-20 хувийг бүрдүүлдэг байна. Тиймээс хог болж хаягдахаас нь өмнө хувцас хэрэгцээтэй байгаа хүмүүст хүргэх зорилгоор хуучин хувцас, гутал төвлөрүүлдэг гурван цэгийг байгуулсан.
Энэ цэгт долоо хоногийн дотор 4 ам бүлийн, 20 орчим хүнд хүрэлцээтэй гутал, хувцас цуглардаг бөгөөд дүүргийнхээ зорилтот бүлгийн иргэдэд өгдөг.Одоогоор ашиглалтад оруулсан цэгүүдийн тухайд ривер гарден хороолол болон зайсан орчимд байрлаж, хэрэглэх шаардлагатай хувцас хэрэглэлийг ялгаж, хэрэгцээ шаардлагатай хүмүүсд хүрсээр байна.Цаашид хуучин хувцас, гутал хүлээн авах 4-5 цэгийг байгуулахаар төлөвлөөд байна.