Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх “Жудо бөхийн шигшээ баг”-ийн тамирчид “Алтан медал”-ийн эзэд боллоо

Монгол улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа 2020 оны Монгол улсын Жүдо бөхийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх “Жудо бөхийн шигшээ баг”-ийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр Алтан медалийн эзэд боллоо.
  • 52кг Б. Солонго хүрэл медаль
  • 63кг У. Анужин хүрэл медаль
  • 70кг Г. Мөнхзул мөнгөн медаль
  • 70кг Б. Ганзаяа хүрэл медаль
  • -78кг Б. Ням-Эрдэнэ алтан медаль тус тус хүртлээ.

Та бүхэнд амжилт хүсье. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар