Хан-Уул
Тендерийн урилга

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 4 дүгээр клиник сувиллын барилгын гадна тохижилт (ХУД, 3 дугаар хороо)

Тендерийн урилга

Огноо: 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 4 дүгээр клиник сувиллын барилгын гадна тохижилт (ХУД, 3 дугаар хороо)

Дугаар: ХУДХААА/202109063

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 4 дүгээр клиник сувиллын барилгын гадна тохижилт (ХУД, 3 дугаар хороо)”-ын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын дундаж борлуулалтын орлого нь 75,258,870 /далан таван сая хоёр зуун тавин найман мянга найман зуун дал/ төгрөгөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 он

Сүүлийн 2 жил / 2019, 2020 он/-ийн санхүүгийн тайланг, аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ. /Сангийн Яамны https://e-balance.mof.gov.mn/ системд баталгаажсан байх/

Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: “шаардлагатай”

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил 2019, 2020 онуудын нийлбэр нь 75,258,870 /далан таван сая хоёр зуун тавин найман мянга найман зуун дал/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тохижилтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Зураг төсөл боловсруулах байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

–           ЗТ-8.1 Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөл

–           ЗТ-11.1 Барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл төсөв

Угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:

–           БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил

/Барилга хот байгуулалтын яамнаас олгодог дүйцэхүйц болон дээш үзүүлэттэй тусгай зөвшөөрөлтэй байж болно./

Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь: 2,508,629 (хоёр сая таван зуун найман мянга зургаан зуун хорин ес) төгрөг. Хүчинтэй байх хугацаа: Тендер нээсэн өдрөөс хойш 58 хоногийг дуустал хүчинтэй байна.Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу эрх тооцно. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn