Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Эко дүүрэгт “Хоггүй Хан-Уул” зорилтын хүрээнд хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өгч парк шинэчлэл хийлээ

Хан-Уул дүүргийн хог тээвэрлэлтийн компаниудад парк шинэчлэлт хийх ажлын эхлэл болгож өнөөдөр 4 компанид 10м3 хог шахаж, ачих үйлдэлтэй камаз /КО456/ маркийн 4 автомашины түлхүүр гардуулан өглөө.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагаанд тусгагдсан “Хоггүй Хан-Уул” зорилтын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго чухлаар тавигдсан бөгөөд сүүлийн 10 гаруй жил парк шинэчлэл хийгээгүй, хог тээвэрлэх зориулалттай автомашины ихэнх нь ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэлтэй, засвар үйлчилгээ ихтэй байсан.
Эко дүүрэг 2021 онд хог тээврийн 4 камаз, 6 хьюндэй маркийн зэрэг шинэ 10 автомашин, 2022 онд 12 хог тээврийн автомашиныг шийдвэрлэн өгснөөр хог тээврийн компаниудын ажлын бүтээмж 20%-иар сайжирна.
Хог тээвэрлэлтийн компаниудад түлхүүр гардуулах үеэрээ Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.АЛДАРЖАВХЛАН “Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд “Хоггүй, цахим, ногоон” болох гурван уралдаан зарласан. Хан-Уул дүүрэг 2017 оноос хойш ХОГГҮЙ ЭКО дүүрэг болох зорилт дэвшүүлэн дүүргийнхээ хог хаягдлын менежментийг сайжруулах, автомашин, тоног төхөөрөмжийн шинэчлэх ажлын эхлэл болж байна. Эко-Эрүүл дүүргийн иргэдийн амьдрах орчныг цэвэрхэн байлгахын төлөө цаг наргүй үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг ТҮК-ийнхан, бүх ажилчиддаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР