Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүрэг дэх сууц өмчлөгчдийн холбоодод “Шилэн СӨХ” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулагдлаа

2021 оны 12 дугаар сарын 23-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлтэй хамтран дүүрэг дэх Сууц өмчлөгчдийн холбоодод “Шилэн СӨХ” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Сургалтын зорилго Сууц өмчлөгчдийн холбоодод гаргасан гомдлыг бууруулах, сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах, иргэдэд ил тод нээлттэй байлгах зорилгоор “Шилэн СӨХ” төсөлд сууц өмчлөгчдийн холбоодыг хамрууллаа.

Сургалтыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч С.Сайнбаяр удирдан ажилласан бөгөөд дүүргийн хэмжээнд нийт 272 сууц өмчлөгчдийн холбоод бүртгэлтэйгээс 175 СӨХ буюу 65 хувь нь хамрагдлаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар