Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүрэг Боловсрол, Эрүүл мэндийн салбарын 2021 оны шилдгүүдээ тодрууллаа

✅Хан-Уул дүүргийн Боловсрол, Эрүүл мэндийн салбарт 2021 онд амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлан ажиллаж, Ковид-19 цар тахлын хариу арга хэмжээний үед, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан байгууллага хамт олон, ажилтан албан хаагч нарыг шалгаруулан өргөмжлөв.
✅Боловсролын тэргүүний ажилтнаар 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.Саранцэцэг, “Эрдэнэсийн авдар” цэцэрлэгийн эрхлэгч Б.Жаргалтуяа, Албан бус Насан туршийн боловсролын төвийн багш А.Болормаа нар шагнагдлаа.
✅Хан-Уул дүүргийн 2021 оны шилдэг сургуулиар 75 дугаар сургууль, шилдэг цэцэрлэгээр 46 дугаар цэцэрлэг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
✅Мөн 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдаа амжилттай бэлтгэн шавь нар 800 буюу дээд оноо авсан 6 багшийг мөнгөн шагналаар урамшуулж, Засаг даргын батламж олгов.
Та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар