Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хан-Уул дүүрэг 2021 оны шилдгүүдээ тодрууллаа

Төр захиргааны байгууллагууд жил бүр хийж бүтээсэн ажлаа үнэлж дүгнэн шинэ оны босгон дээр оны шилдгүүдээ шалгаруулан урамшуулдаг уламжлалтай. Шинэ он хаяанд ирсэн энэ үед Хан-Уул дүүрэг оны шилдгүүдээ шалгаруулан хийсэн бүтээсэн ажлаараа манлайлсан хамт олон, албан хаагчдаа шагнаж урамшууллаа.
Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийг 2021 онд амжилттай хэрэгжүүлж, дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргээ “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” биелүүлэн ажил дүгнэх үзүүлэлтээр “ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ХЭЛТЭС”- ээр таван хэлтэс, “ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ХОРОО”-ООР таван хороо шалгарч шагналаа гардан авлаа.
✅Шилдгүүдийн шагналыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Цэрэн, Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, Засаг даргын Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч С.Сайнбаяр нар гардуулан өглөө.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 2021 ОНЫ ШИЛДЭГ ХЭЛТСЭЭР:
✅I Байр Э.Бодьцэцэг даргатай “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ”-ийн хамт олон.
II Байр Т.Энхзаяа даргатай “ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ”-ийн хамт олон.
✅II Байр Т.Дамбийням даргатай “ЦАГДААГИЙН ГАЗАР”-ын хамт олон.
✅III Байр Ц.Эрдэнэбаатар даргатай “ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” ОНӨААТҮГ-ын хамт олон.
✅III Байр Г.Жаргалсайхан даргатай “БИЕИЙН ТАМИР, СПОРТ ХОРОО”-ны хамт олон.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 2021 ОНЫ ШИЛДЭГ ХОРООГООР:
✅I Байр Д.Алимаа даргатай 8 дугаар хорооны хамт олон.
✅II Байр Б.Байгалмаа даргатай 21 дүгээр хорооны хамт олон.
✅III Байр О.Ганхуяг даргатай 4 дүгээр хорооны хамт олон.
✅Тусгай байр М.Насанжаргал даргатай 9 дүгээр хороо, Д.Энхжаргал даргатай 17 дугаар хороо тус тус шалгарч хамт олноо манлайлсан амжилтаар 2021 оны ажлаа дүгнүүллээ.
✅Хан-Уул дүүргийн шилдэг хэлтэс, манлайлагч албан хаагчиддаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар