-22 C
Ulaanbaatar
2022/01/24 [12:25:33]
Хан-Уул
Мэдээлэл

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр 2020-2021 онд “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн билээ.
✅Төслийн хүрээнд хүүхдээ асран хөдөлмөр эрхлэх боломжгүй 84 эцэг, эхчүүд аж ахуй эрхлэлт, сошиал маркетингийн сургалтанд хамрагдан өрхийн үйлдвэрлэл эрхэлж орлогоо нэмэгдүүлсэн бөгөөд бүтээгдэхүүний үзэсгэлэнг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 хороонд байрлах “Ээлтэй Ертөнц “ төрийн бус байгууллагын байранд зохион байгууллаа.
✅Үзэсгэлэнд мөөг тариалах, гэрийн нөхцөлд мөөгний хүлэмж хийх, гоо сайхны бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, гар урлал, эсгий урлал, зөөлөн эдлэлийн оёдлын бараа бүтээгдэхүүний дээжсээс дэлгэн танилцуулсны дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан урлагын тоглолт үзүүлж, гарын бэлэг гардууллаа.