-22 C
Ulaanbaatar
2022/01/24 [12:05:58]
Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв нь 12 дугаар сарын үйл ажиллагааны хүрээнд танхим болон цахим хосолсон хэлбэрээр насанд хүрэгчдэд болон боловсрол нөхөн олгох хөтөлбөрөөр сургалт, үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Сургалтын үйл ажиллагааны хүрээнд

Харилцаа ёс зүйн боловсролын багш С. Энхзаяа Нийслэлийн 7-р сургуулийн 70 багш, 145-р цэцэрлэгийн багш, ажилтанд “Хамт олны харилцаа”, “Эерэг харилцаа, хандлага” сэдвээр, мөн Сакура ЕБС-ийн 7-11 ангийн 128 сурагчдад “Эерэг харилцаа, эерэг хандлага” сэдвээр, 9-11-р ангийн 45 сурагчдад “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?” сэдвээр танхимын сургалтыг, Амьдрах ухаан санхүүгийн боловсролын багш А. Болормаа Нийслэлийн 63-р сургуулийн 45 багшид “Цагийн төлөвлөлт” сэдвээр, Нийслэлийн 121-р цэцэрлэгийн багш нарт “Эрүүл зөв хооллолт”, “Цагийн Менежмент” “Төлөвлөлт”, “Z үеийн онцлог” ажилтнуудад 52-р сургуулийн ахлаг ангийн эцэг эхчүүдэд “Стрессийг зохицуулах нь” сэдвүүдийн хүрээнд сургалтыг зохион байгуулсан, Бие дааж боловсрол дээшлүүлэх үйлчилгээний багш Ц. Дуламсүрэн “Богцон дахь өв соёл” сургалтыг Хангай МСҮТ-ийн 20 суралцагчид зохион байгуулж энэ долоо хоногт 144 хүнд хүрч үйлчиллээ нийт 544 иргэнийг хамрууллаа.

“Архигүй, хүчирхийлэлгүй- Аз жаргалтай Монгол гэр бүл” төслийн хүрээнд Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл 2.7.1.4-д заасан “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд зохион байгуулна” гэсэн заалтыг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн хэмжээнд архины хамааралтай иргэдийн тоог бууруулах, гэр бүлийн хүчирхийлэл эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах сургалтууд явагдаж байна. Тус аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэстэй хамтран “Хамтдаа боломжийг эрэлхийлье”, “Архины хор уршиг” сэдэвт 2 сургалтыг зохион байгуулж давхардсан тоогоор 200 иргэн 60 гэр бүлд сэтгэл зүй зөвлөгөө өгсөн мөн дэмжих бүлгийн сургалтанд 16 иргэнийг хамруулла.

Олон нийтийн ажлын хүрээнд

ЖАЙКА “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл (II шат)” Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурлагын хоцрогдлыг арилгахын төлөө” бичил төслийн үйл ажиллагаа үргэлжилж байна.

Насан туршийн боловсролын үндэсний төвөөс санаачилсан тусгай хэрэгцээт боловсролтой иргэдийн нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх “Хаалгаа нээ” аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлыг хамтран шийдэж, хийж буй үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулж, иргэдийн тасралтгүй боловсролыг дэмжиж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоон судалгаа, хийж буй үйл ажиллагааг суртачлан таниулах видео контент бэлтгэн өөрсдийн фэйсбүүк хуудсанд байршууллаа.

Хан-Уул дүүргээс зохион байгуулж буй “Хотын соёл” аяны хүрээнд манай байгууллагаас “Дохионы хэлийг соёл болгоцгооё” уриан  дор 4 цуврал цахим хичээл болон “Харилцааны соёл” контентыг өөрсдийн фэйсбүүк хуудсан дээр байршууллаа.

Байгууллагын зарим үйл ажиллагаа

Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв нь 2021 оны “УЛСЫН ШИЛДЭГ ТӨВ’-өөр шалгарлаа

Бусад үйл ажиллагаа

Суралцагч бүрийн хөгжлийг дэмжих, багшийн шилдэг арга зүй, технологийг хөгжүүлэх, манлайллыг нэмэгдүүлэх, тэргүүн туршлагыг үндэсний түвшинд сурталчлах зорилгоор зохион байгуулагддаг НТБ-ын багш нарын улсын “Ур чадвар“-ын уралдаан Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран амжилттай зохион байгуулагдлаа. Энэ уралдаанд 21 аймаг 9 дүүргийн 35 багш оролцож Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын багш А. Болормаа боловсрол нөхөн олгох хөтөлбөрөөр хичээл зааж гутгаар байранд шалгарлаа.

Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвийн Амьдрах ухаан, санхүүгийн боловсролын багш А.Болормаа нь Монгол улсын Засгийн газрын шагнал (Боловсролын тэргүүний ажилтан) цол тэмдгээр шагнагдлаа

Багш нарын мэргэжил боловсролоо дээшлүүлж буй байдал

Нийт сургалтад хамрагдсан мөн хамтран ажилласан хувь хүн болон байгууллагуудад талархал илэрхийлье.

Цаашид байгууллагын цахим хуудсаар дамжуулан цахим хичээл болон иргэд байгууллагуудтай тогтмол холбоотой байж, сургалт болон бусад хамтын ажиллагааг цаг алдалгүй, тасралтгүй зохион байгуулахаар зорьж байна.

Сургалт болон бусад үйл ажиллагааны мэдээлэл авахыг хүсвэл дараах утсаар холбогдоорой.

Утас: 88222202 / 7000-0448