Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн тасаг дэргэдэх хэлтэс, албатай 2022 оны анхны уулзалт, зөвлөгөөнөө хийлээ. Хуралд дараах асуудлыг хэлэлцлээ


1. Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрх зүйн чиглэлээр хийгдэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах
2. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу 2022 онд дүүрэгт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулах
3. 2022 онд тус дүүргийн иргэд, албан хаагчдад эрх зүйн чиглэлээр зохион байгуулах сургалтын нэгдсэн календарьчилсэн төлөвлөгөө боловсруулахаар тус тус хэлэлцсэн.