Хан-Уул
Мэдээлэл

КУРАШ БӨХИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

 Монголын Кураш бөхийн холбоо, Монголын бүстэй бөхийн холбоотой хамтран Улсын аварга шалгаруулах тэмцээнийг өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, мастеруудын насны ангиллаар зохион байгууллаа. Тэмцээнийг “Аварга” Биeийн тамирын дээд сургуулийн спорт зааланд 2022 оны 01-р сарын 06-09-ны хооронд зохион байгуулж дүнгээ гаргалаа.

Тус тэмцээнд “Хан-Уул-Женко” клубээс эмэгтэй 14 тамирчид оролцож нийт 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл хүртлээ.

Өсвөр үеийн ангилалд:

48кг-О.Нандин-Эрдэнэ хүрэл медаль

52кг-Номуундарь хүрэл медаль

+57кг-А.Энхмэнд мөнгөн медаль

+57кг-Ариунцэцэг хүрэл медаль

Ахлах насны ангилалд:

44кг-Г.Ихэрцэцэг алт

63кг-У.Анужин мөнгөн медаль

+63кг-Ц.Санжидмаа мөнгөн медаль

Бүстэй барилдаанд:

-63кг-У.Анужин Алтан медаль

+63кг-Б.Ням-Эрдэнэ алтан медаль хүртлээ