Хан-Уул
Тендерийн урилга

Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засвар (3, 10, 15  дугаар хороо)

Тендерийн урилга

Огноо: 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засвар (3, 10, 15  дугаар хороо)

Дугаар: ХУДХААА/2022024

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засвар (3, 10, 15 дугаар хороо)”-ын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.  Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: : Сүүлийн 2 жил болох 2020, 2021 оны борлуулалтын орлогын дундаж нь 313,500,000 (гурван зуун арван гурван сая таван зуун мянга) төгрөгөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 он

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил (2020 он, 2021 он)-ийн аль нэг жилд доод тал нь нэг удаа 313,500,000 (гурван зуун арван гурван сая таван зуун мянга) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга хот байгуулалтын яамнаас олгодог: –   БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил (Барилга хот байгуулалтын яамнаас олгодог дүйцэхүйц болон дээш үзүүлэлттэй тусгай зөвшөөрөлтэй байж болно.)

Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь: 6,270,000 (зургаан сая хоёр зуун далан мянга) төгрөг. Хүчинтэй байх хугацаа: Тендер нээсэн өдрөөс хойш 58 хоногийг дуустал хүчинтэй байна. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.  Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011 Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn